Monday, March 26, 2012

77 гэж юу вэ?

“77 тун удахгүй” гэсэн сурталчилгааг та сүүлийн өдрүүдэд зар сурталчилгааны сувгуудаас хүлээн авч үзээд юу юм бол гэж бодож байсан уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулна уу.

Энэ нь орчин цагийн шинэ технологийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэн Монголчууддаа цаг алдалгүй хүргэж байдаг харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч Юнивишнийн ээлжит бэлэг болох суурин утасны үйлчилгээний шинэчлэгдсэн хэлбэр юм.

Тус шинэчлэл нь хоёр хувилбартай бөгөөд ХОЁРДУГААР ХУВИЛБАР болох Univision Anywhere төслийн хүрээнд хийгдэж буй Phone Anywhere буюу дурын интернэт холболттой газраас утасны аппаратнаас гадна интернэтэд холбогддог бүхий л төхөөрөмжүүдийг ашиглан ярих боломжтой гар утасны хөдөлгөөнт шинжийг агуулсан “Нүүдлийн” суурин утсыг хэсэг хугацааны дараа бид та бүхэндээ танилцуулах болно.
Харин энэ удаад НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР болох бидний хэрэглэж заншсан уламжлалт суурин утас буюу шилэн кабелийн GPON сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрэх суурин утасны шинэчлэлийг танилцуулж байна.

77 гэж юу вэ?
·    77-оор эхэлсэн дугаарлалттай
·    Гар утасны хэв шинжүүдийг өөртөө агуулсан
·    Цоо шинэ технологийн дэвшлүүд бүхий
·    Шинэ үеийн ухаалаг суурин утас

Яагаад гар утас шиг гэж?
·    Гар утас шиг мессэж илгээж, хүлээн авдаг(sms)
·    Гар утас шиг видео дуудлага хийдэг(video call)
·    Гар утас шиг дуудлага алддаггүй(“Минийн туслах”)
·    Гар утас шиг дотны хүмүүстэйгээ хямд үнээр ярьдаг(“Дотны 5”)
·    Гар утас шиг хэн нэгэн тань руу залгахад ая эгшиглэдэг(“Юнимюзик”)
·    Гар утас шиг од (*) товчлуурыг ашиглан хамгийн хямдаар гадаад улс руу дуудлага хийх(“*-оор залгая”)

Мэдээж уламжлалт суурин утасны сонгодог хэв шинжүүдээ хадгалсан
·    Факс илгээх, хүлээн авах
·    Осол аваар, онцгой байдлын үе дэх хамгийн найдвартай холбоо

Цоо шинэ ухаалаг дэвшлүүд нь юу вэ?
·    Multimedia үйлчилгээг нэвтрүүлснээр дуу, дүрс, факс, зэргийг хамтад нь илгээж, хүлээн авах боломжийг хангасан
·    Гурвалсан холболт хийх
·    Онлайн видео хурал хийх
·    ХОЁРДУГААР ХУВИЛБАР-аараа та бүхэндээ телефон утасны технологийн салбарын хамгийн бодит боломжийг хэрэглэгчдэд мэдрүүлэх цоо шинэ дэвшлүүдийг танилцуулах болно

Хэрэглэгчдэд эдийн засгийн ямар бодит хэмнэлт ийг бий болгох вэ?

·    Хамгийн хямд тариф:
Ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгчидтэй харьцуулахад хамгийн хямд ярианы тарифтай

·    Нэг үнийн тариф:
Хот дотор болон орон нутаг гэсэн байршлын ялгаварлалгүй нэг үнийн тарифтай

·    “Дотны 5” 
Суурин утасны хэрэглэгч нь Юнителийн дугаар хэрэглэдэг өөрийн гэр бүлийн гишүүд, найзуудтайгаа 35₮-өөр ярих боломжтой

·    Багцын хэмнэлт:
Хэрвээ та Юнивишнийн IPTV, Интернэт, Суурин утасны Гурвалсан үйлчилгээний хэрэглэгч бол хэрэглэдэг багцаасаа хамаарч 50 минут болон 150 минутын үнэгүй яриа хийх давуу эрх эдлэх боломжтой

Дэлхий нийтэд суурин утасны технологи улам боловсронгуй болж хөгжихийн хэрээр суурин утаснаас үүрэн холбооны хэрэглэгч болж шилжих хөдөлгөөн улам буурах хандлагатай байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Суурин утасны хэзээ ч үнэ цэнээ алдахгүй хамгийн том давуу тал нь хэзээ ч сигналгүй болох эрсдэлгүй найдвартай холболт юм.
Мөн цаг хугацаа хэдий улиран өнгөрөвч бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны солигдошгүй сонгодог холбогч нь суурин утас хэвээр байсаар байх болно. 

Таны нэрийн хуудсан дээр ажлын тань суурин утасны дугаар хэзээд бичигдсээр байх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.univison.mn,  7711-8811

Leave a Reply