Tuesday, March 27, 2012

Монгол хүний нэрээр нэрлэгдсэн эртний үлэг гүрвэл

Дэлхийн шинжлэх ухаанд өөрийнхөө нэрээр нээлт ололт, ан, амьтан, ургамал цэцэг нэрлүүлсэн эрдэмтэн олон боловч Монголынх цорын ганцхан байдаг авч түүнийг хүмүүс мэддэггүй байна. Төрийн шагналт эрдэмтэн, зохиоч Б.Ринчен дэлхийд нэртэй том суутан байлаа. Гэхдээ тэр хүн өөрийнхөө нэрийг өөрөө үлдээж амжаагүй бол түүний ганц хүү нь аавынхаа нэрийг шинжлэх ухаанд сийлж чаджээ.

    Эртний ан амьтан судлаач, палеонтологич академич Р.Барсболд Монголын говиос олдсон 60 гаруй үлэг гүрвэлийн төрлийн нэлээдийг нь ололцоход гар бие оролцсон байна. Холливудын цуутай кино найруулагч Стивен Спилберг "Цэрдийн галавын цэцэрлэг" гэж кинондоо Р.Барсболдын олж нээсэн үлэг гүрвэлүүдийг ашиглаад түүнд талархлаа дэвшүүлж байв.



Түүний ярьснаар Монгол нутгаас тэрбум жилийн өмнөх олдвор, 600 сая жилийн өмнөх газар дээрх, гал усны цэвдэг сээр нуруутны олдвор олддог. Хайгуул судалгаагаар нээсэн шинэ төрлийн үлэг гүрвэлд түүнийг олсон эрдэмтдийн нэрийг өгдөг бөгөөд Польшийн эрдэмтэд тийм нэг үлэг гүрвэлд Барсболдиа гэсэн нэр хайрлажээ.
Барсболдиа (Barsboldia)


Харин тэрбээр өөрийнхөө нээсэн өөр нэг аварга үлэг гүрвэлд аавынхаа нэрийг өгсөн байна.
Ринчениа (Rinchenia)




 Тэнгэрийн од мичдэд монгол хүний нэр үгүй ч газар дээрх эртний амьтанд монгол хүний нэр байдаг юм байна. 

Leave a Reply