Monday, March 26, 2012

2012 онд юу болох бол?

Xvн төрөлхтөн бид  2012 онтой золголоо. Эртний маяачуудын он тоолол дуусна, дэлхийн соронзон орон солигдоно, Нибиру хэмээх гариг дэлхийг мөргөнө гэх мэт цуурхлууд сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаж байгаа. 2012 оны арванхоёрдугаар сарын 21 буюу 12.12.21 гэсэн тооны давхцал хүн төрөлхтөнд тун чухал гэнэ. Юугаараа...?
Үүнийг хэн ч тайлж чадаагүй. Энэ талаар эрдэмтэн судлаачид маргаж, шашнууд хоорондоо зөрчилдөж, алдар цуутай эш үзүүлэгчид энэ оныг онцлон янз бүрийн зөгнөл хэлсэн байдаг. Товчхондоо бол айдас, элдэв таатаг төрүүлж, сэтгэл догдлуулсан хүлээлт олон түмний дунд үүсээд байгаа нь үнэн.

Солирын мөргөлдөөн
Энэ бол 2012 оны талаарх нэг таамаглал. “Армагедон” кинон дээр гардаг шиг хэзээ нэгэн цагт манай гараг аварга том солиртой мөргөлдөж магадгүй хэмээн үе үе мэдээлдэг. Италийн зөнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хөдөлнө. Тэнгэрээс гал завсаргүй унана” гэсэн байдаг. Үүнтэй төстэй хэд Ьсэдэн зөгнөл бий.
 Дэлхий тэнхлэгээ өөрчилнө
Нар 10 хоног  жаргалгүй шарж, эсвэл тав хоног нар гарахгүй байвал яах вэ? Дэлхий тэнхлэгээ өөрчилбөл үүсэх эрсддийн талаар тайлбарлаж болох хамгийн энгийн асуулт. Дэлхийн туйл солигдох магаддалтай хэмээн судлаачид үзэж байна. Үнэхээр ийм үзэгдэл болбол хүн төрөлхтний 100-гаас нэг нь л амьд үлдэнэ гэсэн тооцоо бий.
Галав юүлэх үү ?
2012 оны 12 сарын 21-нд нар идэвхжих, гаригууд нэг шугаманд жагсах үзэгдлүүд давхцах тул дэлхийн хэвлийд хүчтэй дэлбэрэлтүүд болно. Үүний улмаас газрын хөрс хага үсрэн ангал цавууд үүсч дэлхий тэр чигээрээ цунами, галт уулын дэлбэрэлт, газар хөддөлт гэх мэтийн байгалийн гамшигт нэрвэгдэнэ. Арал, далайн эрэг дагуу төдийгүй бүхэл бүтэн тив батгас болон хувирна. Товчхондоо гурван жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон найруулагч Роланд Еммиричийн “2012” кинонд гардаг пшг...
Дэлбэрэлт
Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч байна, мөн 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж манай гариг “дарьтай торх” болж хувирна гэсэн таамаг яригдаж байгаа.

Наран дээрхи шуурга
Соронзон шуурга үүсгэдэг нарны идэвхжил хэмээх үзэгдэл байдаг. Хэрвээ соронзон шуурга дэлхийд хүрч, соронзон талбай нь өмнө зүгт чиглэсэн тохналдолд цахим сүлжээ, харилцаа холбоонд гэмтэл учруулж.
дэлхийн соронзон талбайг тодорхой хугацаагаар багасгадаг байна. Үүний улмаас эрчим хүчний бүх сүлжээ доголдох бөгөөд тэдгээрийг сэргээхэд олон жил шаардагдах болно. Түүнээс гадна цахилгаан багаж хэрэгслүүд жагсаалаас гарч, гал түймэр дэгдэх ба энэ бүхэн бусад сүйрэлтэй зэрэгцсэн тохиолдолд сая, сая хүнийг үхэлд хүргэж болзошгүй.
Дэлхийн гуравдугаар дайн
Сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнод, Хойд Африкийн шашин, урсгал хоорондын мөргөлдөөн улам бүр ширүүсч байна. Атдарт зөнч Нострадамус, Ванга нар жирийн мөргөлдөөн зөрчлөөр эхэлсэн дайн атомын бөмбөг, химийн зэвсгээр өндөрлөх бално хэмээн зөгнөсөн нь бий.

Leave a Reply