Владимир Молдований бүтээлээс #Post Title Nurarihyon no Mago
Monday, September 17, 2012

Хүн болж төрөөгүй үрийн ээждээ бичсэн захидал

Ээжээ? Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “Миний хүү…” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чаг
наархсан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж”. Би дэлхийн хүн болох нь.
[ Дэлгэрэнгүй ]
Tuesday, March 27, 2012

Justin Bieber-ийн шинэхэн бүтээл болох Boyfriend


[ Дэлгэрэнгүй ]

Монгол хүний нэрээр нэрлэгдсэн эртний үлэг гүрвэл

Дэлхийн шинжлэх ухаанд өөрийнхөө нэрээр нээлт ололт, ан, амьтан, ургамал цэцэг нэрлүүлсэн эрдэмтэн олон боловч Монголынх цорын ганцхан байдаг авч түүнийг хүмүүс мэддэггүй байна. Төрийн шагналт эрдэмтэн, зохиоч Б.Ринчен дэлхийд нэртэй том суутан байлаа. Гэхдээ тэр хүн өөрийнхөө нэрийг өөрөө үлдээж амжаагүй бол түүний ганц хүү нь аавынхаа нэрийг шинжлэх ухаанд сийлж чаджээ.
[ Дэлгэрэнгүй ]
Monday, March 26, 2012

Төрсөн эхийгээ хөнөөжээ

Энэ сарын 20-21 нд шилжих шөнө Дорноговь, Хэнтий, Баян-Өлгий аймгуудад хүн амины онц ноцтой хүн амины хэрэг гарлаа. Дорноговь аймгийн Сайншанд хотын нэгдүгээр баг Дамдилын гудамжинд нас барсан хүн байна гэсэн дуудаага энэ сарын 20-ны өдрийн 17 цагийн орчим аймгийн цагдаагийн байгууллагад ирсэн байна.
[ Дэлгэрэнгүй ]

Япон улс Пхеньяны эсрэг пуужингийн хамгаалалтаа бэлтгэнэ

 Ирэх дөрөвдүгээр сард Умард Солонгос улс холын тусгалт пуужингийн туршилт хийхтэй холбогдуулан Япон улс пуужингийн хамгаалалтын системээ бэлтгэж байгаа тухайгаа тус улсын Батлан Хамгаалахын сайд Наоки Танака мэдэгдлээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Пхеньян Окинава арлын ойролцоогоос пуужингаа хөөргөх учир энэ нь Япон улсын газар нутагт аюул заналхийлж байгаа юм. Харин Пхеньян дэлхийн тойрг зам руу хиймэл дагуул хөөргөнө хэмээн мэдэгдэж байгаа ажээ. Гэвч АНУ болон түүний холбоотон орнууд үүнийг пуужингийн туршилт хийх шалтаг хэмээн үзэж байна.
[ Дэлгэрэнгүй ]

2012 онд юу болох бол?

Xvн төрөлхтөн бид  2012 онтой золголоо. Эртний маяачуудын он тоолол дуусна, дэлхийн соронзон орон солигдоно, Нибиру хэмээх гариг дэлхийг мөргөнө гэх мэт цуурхлууд сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаж байгаа. 2012 оны арванхоёрдугаар сарын 21 буюу 12.12.21 гэсэн тооны давхцал хүн төрөлхтөнд тун чухал гэнэ. Юугаараа...?
Үүнийг хэн ч тайлж чадаагүй. Энэ талаар эрдэмтэн судлаачид маргаж, шашнууд хоорондоо зөрчилдөж, алдар цуутай эш үзүүлэгчид энэ оныг онцлон янз бүрийн зөгнөл хэлсэн байдаг. Товчхондоо бол айдас, элдэв таатаг төрүүлж, сэтгэл догдлуулсан хүлээлт олон түмний дунд үүсээд байгаа нь үнэн.
[ Дэлгэрэнгүй ]

Азийн гүрэн улсууд дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгчид боллоо

Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа Азийн орнууд цэргийн сур хүчээ зузаатгаж байна. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлууд Азийг улам цэрэгжүүлэхэд нөлөөлж байна. АНУ,БНХАУ ба БНХАУ,Энэтхэгийн хоорондын ширүүн өрсөлдөөн  тэдгээрийн хөрш орнуудыг цэргийн чадавхиа эрчимтэй нэмэгдүүлэхэд түхирч байна. 2011 онд азийн таван улс дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгчдийн цэсийг тэргүүлсэн тухай мэдээллийг оросын шинжээчид тэгж тайлбарлажээ. Энэ тоо баримтыг Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгийн илтгэл агуулж байна.
[ Дэлгэрэнгүй ]