Monday, March 26, 2012

Кибер дайнд зориулсан зэвсэг бүтээнэ

Энэ шинэ зэвсэг нь интернэтэд холбогдоогүй байх үед ч дайсны компьютерын системийг эвдэж чадна.
АНУ-ын Батлан хамгаалах яам шинэ үеийн кибер зэвсэг бүтээх ажлаа эрчимжүүлж эхэлжээ. Дашрамд үүний гол бай нь Иран эсвэл Сири улс болж магадгүй.


«Ливид байлдааны ажиллагаа явуулах үед энэ зэвсэг хараахан бэлэн болоогүй байсан бөгөөд зэвсгийг бүтээх ажлыг хэдэн сараар хойшлуулсан байж магадгүй. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Америкийн Засгийн газраас 500 сая доллар гаргасан» гэж «Corriere della Sera» сонинд бичжээ.
Дашрамд дурдахад, Пентагон кибер дайнд зориулж энэ жил нийтдээ 3,4 тэрбум доллар төсөвлөсөн байна.
Саяхныг хүртэл компьютерын цэргийн зориулалттай систем интернэтэд холбогдоогүй байх үед зөвхөн тусгайлан бэлдсэн тагнуулчийн үйл ажиллагаагаар жагсаалаас гаргадаг байсан. Түүнээс гадна, дайсны программ хангамжийн үйл ажиллагааг таслахын тулд чухам ямар программ хэрэглэх нь тодорхойгүй байжээ. Харин Пентагоны эрдэм шинжилгээ, судалгааны Defense Advanced Research Projects Agency (DARPA) агентлаг тухайн үед аппарат сүлжээнд холбогдоогүй эсвэл асаагаагүй үед тусгай код оруулах чадвартай кибер зэвсийг туршсан байна. Үүний хамгийн ашигтай байдал нь дайсны тал аль нэгэн объектод нь цохилт өгөх гэж байгаа тохиолдолд радарын сүлжээг нь хянаж болдог ажээ.
Гэхдээ ийм дайны уршиг нь урьдчилан таамаглахын аргагүй байж болзошгүй. Жишээ нь, компьютерын вирусууд эмнэлэг эсвэл цахилгаан станцын сүлжээг гэмтээж магадгүй гэнэ. Ийм тохиолдолд бас л энгийн хүмүүс хохирох болно.
Дашрамд, АНУ-ын цэргийн командлал саяхан Батлан хамгаалах яамны сүлжээг кибер халдлагаас хамгаалах өргөн хэмжээний сургуулилт хийж дууссан байна. IT-технологийн салбар дахь цэргийн мэргэжилтнүүд Невада муж улс дахь Агаарын цэргийн баазад тулалдах сургуулилтыг долоо хоногийн турш хийжээ. Сургуулилтад киберцэргийн анги нэгтгэлийн 300 мэргэжилтэн оролцсон байна. Ийм анги нэгтгэлийг өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн Засгийн газрын даалгавраар байгуулжээ. Кибер халдлагыг таслан зогсоох зорилгоор байгуулагдсан уг анги нэгтгэлийг хамгаалагчид болон довтлогчид гэж хоёр хэсэг болгон хуваасан байна.

Leave a Reply