Monday, March 26, 2012

Япон улс Пхеньяны эсрэг пуужингийн хамгаалалтаа бэлтгэнэ

 Ирэх дөрөвдүгээр сард Умард Солонгос улс холын тусгалт пуужингийн туршилт хийхтэй холбогдуулан Япон улс пуужингийн хамгаалалтын системээ бэлтгэж байгаа тухайгаа тус улсын Батлан Хамгаалахын сайд Наоки Танака мэдэгдлээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Пхеньян Окинава арлын ойролцоогоос пуужингаа хөөргөх учир энэ нь Япон улсын газар нутагт аюул заналхийлж байгаа юм. Харин Пхеньян дэлхийн тойрг зам руу хиймэл дагуул хөөргөнө хэмээн мэдэгдэж байгаа ажээ. Гэвч АНУ болон түүний холбоотон орнууд үүнийг пуужингийн туршилт хийх шалтаг хэмээн үзэж байна.

      Өнгөрөгч долоо хоногт Пхеньян их удирдагч агсан Ким Иль Саны 100 насны ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Умард Солонгосын зүгээс дээрх мэдэгдлийг хийснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Аюулгүйн Зөвлөл энэхүү тогтоолыг 2009 онд мөн пуужингийн туршилт хийсний дараа баталж байсан.
 
      Ноён Танака, “Би албан хаагчиддаа PAC-3 хөөргөх болон Aegis байлдааны хөлөг онгоцоо бэлэн байдалд байлгах тушаал өгсөн” хэмээн ярьжээ. Түүнчлэн Японы парламент уг пуужингийн туршилтыг эсэргүүцэн буруушаасан тогтоол гаргажээ. Мөн Өмнөд Солонгос, АНУ болон Хятад улсууд уг ажиллагаанд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Leave a Reply