Monday, March 26, 2012

Азийн гүрэн улсууд дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгчид боллоо

Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа Азийн орнууд цэргийн сур хүчээ зузаатгаж байна. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлууд Азийг улам цэрэгжүүлэхэд нөлөөлж байна. АНУ,БНХАУ ба БНХАУ,Энэтхэгийн хоорондын ширүүн өрсөлдөөн  тэдгээрийн хөрш орнуудыг цэргийн чадавхиа эрчимтэй нэмэгдүүлэхэд түхирч байна. 2011 онд азийн таван улс дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгчдийн цэсийг тэргүүлсэн тухай мэдээллийг оросын шинжээчид тэгж тайлбарлажээ. Энэ тоо баримтыг Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгийн илтгэл агуулж байна.

Энэтхэг улс мөн үзүүлэлтээр 1-р байр эзлэв. Сүүлийн таван жилийн дэлхийн зэвсгийн импортын 10 хувь нь тус улсад ногдов. 6 хувьтай Өмнөд Солонгос хоёрт, тус тус 5 хувьтай Пакистан,Хятад хоёр гуравт, 4 хувьтай Сигапур дөрөвт оржээ. Эдгээр азийн таван улсад зэвсгийн нийт импортын 30 хувь ногдож байна. Шведийн шинжээчдийн дурдсан тоо баримтуудаас  харахад азийн орнууд сүүлийн таван жилд дэлхийд худалдсан зэр зэвсгийн 44 хувийг  авчээ.

Дээрх  таван улсын цэргийн зардал  түргэн нэмэгдэж байна. Тухайлбал Энэтхэг улсын цэргийн зардал 40 тэрбүм долларт  ойртсон хийгээд Хятадаас үүнд 110 тэрбум доллар зарцуулж байна. Эд бүхэн дэлхийн цэрэг-улс төрийн байдалд нөлөөлсэн гэж цэргийн шинжээч Александр Шаравин үзэж байна. Тодорхой нөхцөлд эдгээр улс  нөөцлөсөн асар их хэмжээний зэвсгээ хэрэглэж мэднэ.

Александр Шаравин геополитикийн өөр нэгэн чухал хандлагад анхаарлыг хандуулав. Азийн олонхи улс эдийн засгийнхаа өсөлтийг юуны түрүүнд цэргийн чадавхиа нэмэгдүүлэхэд хэрэглэж байна гэж тэрээр хэлээд: «Хятад,Энэтхэг  улсууд үүний тод жишээ боллоо. Азийн орнуудын харилцаанд багагүй санал зөрөлдөөн гарсан. Тухайлбал Хятадаас  Энэтхэгт,Энэтхэгээс Пакистанд нутаг дэвсгэрийн асуудалтай холбогдуулан зэмлэл тулгаж байна. Солонгосын хойгийн байдал ч маш тугшүүртэй байна. Япон улс эдгээр асуудлаас бас  холдохгүй байна. Хөршүүд нь цэргийн сур хүчээ зузаатгаж байгаа үед бусад улс зэвсэгт хучээ бэхжүүлэх нь мэдээжийн хэрэг» гэж хэлсэн.

Хятад улс цэргийн стратегиэ хэрэгжүүлэхдээ АНУ-ыг үлгэр жишээ болгож  байна. Тус улс улс төр, арилжааны ашиг сонирхолоо хамгаалахын тулд  хилийн чанадад зэвсэгт хүчээ бэхжүүлж байна. Энэтхэг улс ямар учраас зэвсэг их хэмжэээгээр худалдан авч байгаагаа Хятадын нөлөө Энэтхэгийн далайд өргөжснээр  тайлбарлажээ.Тэгэхдээ Хятад Энэтхэгийн түүхийн дайсан хийгээд Пакистан улс  Энэтхэгийн түүхийн зэмшлийн нутаг Мьянматэй тогтоосон нягт хэлхээ холбоогоо ашиглаж байна. Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлэхдээ: «Энэтхэг Пакистанаас давахыг хичээж байна. Пакистан Хятадын хоорондын  холбоо  ийнхүү давахад нь саад болсон. Хятад улс Энэтхэг,Пакистаныг «зальгахаас» сэрэмжилнэ. Цэргийн сөргөлдөөн эдгээр гурван улсыг батлан хамгаалах салбарын зардлаа жилээс жилд  улам нэмэгдүүлэхэд  хүргэж байна» гэв.

Азийн олонхи улс  Өмнөд Хятадын арлуудын тойрны нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж орчин цагийн зэр зэвсгийг худалдан авч, цэргийн сангаа арга буюу шинэчилж байна. Тухайлбал Филиппин,Вьетнам  улсуудыг үүнтэй холбогдуулан дурдаж болно. Хятадтай эл асуудлаар санал зөрөлдөөн улам хурцдаж байна гэж Владимир Евсеев хэлээд: «Өөрийн ашиг сонирхол, аюулгүй байдалд учирч мэдэх аюулыг арилгахын тулд цэргийн чадавхиа нэмэгджүүлж байна. АНУ-ын ивээлийн дор байх нь дээр хэмээн зарим улс үзсэн.Бусад улс бүрэн эрхт байдлаа улам бэхжүүлэхийн тулд  зэр зэвэсэгт их хэмжээний хөрөнгө зарцуулж байна» гэв.

Ази Номхон далайн бүс нутагт цэрэг-улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхэд чиглэгдсэн АНУ-ын шинэ стратеги хэд хэдэн улс юуны түрүүнд Хятадад зэвсэглэлээр хөөцөлдэхийг ташуурдаж мэднэ гэж шинжээчид үзэж байна.       

Leave a Reply