Monday, March 26, 2012

Төрсөн эхийгээ хөнөөжээ

Энэ сарын 20-21 нд шилжих шөнө Дорноговь, Хэнтий, Баян-Өлгий аймгуудад хүн амины онц ноцтой хүн амины хэрэг гарлаа. Дорноговь аймгийн Сайншанд хотын нэгдүгээр баг Дамдилын гудамжинд нас барсан хүн байна гэсэн дуудаага энэ сарын 20-ны өдрийн 17 цагийн орчим аймгийн цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Хэргийг шалгахад 48 настай эмэгтэй С-ийг хамт амьдардаг түүний хүү болох 26 настай У гэгч хэвлий тус газар нь дөрвөн удаа хутгалж хөнөөсөн байна. Тэрээр төрсөн эхээ хөнөөгөөд ул мөрөө баллан хэргийн газраас зугтаасан байсныг цагдаагийн байгууллагууд илрүүлэн шалгаж байна.

Leave a Reply