Monday, March 26, 2012

“UB Game” топод өрсөлдөж байна

Чанар чансаатай, төгс төгөлдөр уран бүтээл хийхийг эрмэлздэг дуучин бүсгүй энэ удаад "UB Game" нэртэй цоо шинэ уран бүтээлээрээ сонсогч

, фенүүдтэйгээ уулзсан. Энэхүү клипийг “Wanted” студийн уран бүтээлч залуус хийсэн бөгөөд дууны үгийг дуучин ВХ, продюсер Оки зохиосон байна. Дөрвөн сарын хугацаанд бүтсэн тус клип нь гариг эрхсийн дундуур хөөрөн нисэх хөлөг, сансар огторгуйн аймшигт дайн гэхчилэн сонин содон өгүүлэмжтэй хийгдсэн бөгөөд гарсан цагаасаа залуусын сонирхлыг татаж чадлаа. Дуучин бүсгүй ч стиль имижийг төгс төгөлдөр бүрдүүлсэн юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Grand expo” Үндэсний бизнес фестивальд Соёл урлагийн салбарын ТОП5 клип номинацид “UB Game” нэр дэвшсэн байна.  

Leave a Reply